Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-07-01 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдуулан засварлах шаардлагатай авто замуудын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Захирамжаар батлагдсан зам засварын ажлуудад шаардагдах 211,1 сая /хоёр зуун арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 35 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар батлагдсан нийслэлийн замын сангийн хөрөнгөөр санхүүжин хийгдэж байгаа авто замын барилга, засварын ажлын тендер шалгаруулалтаар хэмнэгдсэн хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Замын засварын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
07 дугаар сарын 01-ны өдрийн
441 тоот захирамжийн хавсралт
 
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ
ХОЛБОГДУУЛАН ЗАСВАРЛАХ ШААРДЛАГАТАЙ
АВТО ЗАМУУДЫН ЖАГСААЛТ
/сая төг/
 
Авто замуудын нэр Төсөвт өртөг
1
22-ын     товчоо    чиглэлийн     авто    замын     засвар /Сонсголонгийн уулзвараас Дархан Эрдэнэтийн авто замын уулзвар хүртэл 650м2 нөхөөс, 200м3 хөвөө/
26.2
2
Бага тойруугийн авто замын засвар   /400м2 нөхөөс/
14.9
3
Чингэсийн өргөн чөлөөний авто замын засвар ЛГөв шуудангийн      уулзвараас   Энхтайваны   гүүр   хүртэл 450,0 м2 нөхөөс/
16.8
4
Залуучуудын   өргөн   чөлөөний   авто   замын   засвар /ЗООм2/
11.2
5
Нарны замын засвар /200м2 нөхөөс/
7.5
6
Дамбадаржаагийн авто замын засвар /500 м2 нөхөөс/
18.7
7
Улаанхуарангийн авто замын засвар /900 м2 нөхөөс/
33.6
8
Нарангийн энгзрийн 1,2 км авто замын трасст орсон цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх ажлын зардал
19.0
9
Гэндэнгийн гудамжны авто замын засвар /Чингэсийн өргөн чөлөөнөөс Олимпийн  гудамж хүртэл 2338 м2 хучилт, 100 у/м хашлага/
63.2
 
ДҮН
211.1