Түрээсийн төлбөрөөс чөлөөлж, ашиглалтын гэрээ байгуулж ажиллах тухай

2010-07-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.1 заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэл хотын үйл ажиллагаатай холбоотой танилцуулга, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлуудыг дэмжих чиглэлээр Хотын Төв Номын сангийн байранд 91 м2 талбай бүхий 3 өрөөг түрээсээр эзэмшиж буй Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийг 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлсүгэй.

     Хоёр. Хотын төв номын сан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн байрлаж буй байранд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ашиглалтын гэрээ байгуулж хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Хотын төв номын сан /Т.Мижиддорж/-д тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР