Хөрөнгө гаргах тухай

2010-07-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Цагдаагийн албан хаагчдын нөхөн сэргээх, эмчилгээ сувиллын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын "Сүүж уул нөхөн сэргээх сувиллын газар"-т Засаг даргын нөөц сангаас 5,0 /таван/ сая төгрөг гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Зардлын гүйцэтгэлд хяналт тавьж зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР