Комисс томилох тухай

2010-07-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ын "б", 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 72 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улс БНСУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу "Зам тээврийн оновчтой систем" төслөөр хэрэгжсэн ажлыг ашиглалтад хүлээж авах Техникийн комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төслийн Монголын талын санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлыг хүлээж авах Техникийн комиссыг хоёрдугаар хавсралтаар тус тус байгуулсугай.

     Хоёр. "Зам тээврийн оновчтой систем" төслийн ажил болон Монголын талын санхүүжилтээр гүйцэтгэсэн цахилгааны найдвартай эх үүсвэрт холбох ажлуудыг Засгийн Газрын 2009 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм"-ийг баримтлан Техникийн комиссыг ажиллуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Ч.Бат/, Нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
07 дугаар сарын 02-ны өдрийн
447 тоот захирамжийн хавсралт
 
"ЗАМ ТЭЭВРИЙН ОНОВЧТОЙ СИСТЕМ" ТӨСЛИЙН
АЖЛЫГ ХҮЛЭЭЖ АВАХ ТЕХНИКИЙН
КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга: 

  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд:

  • Нийслэлийн Авто замын газрын дарга
  • Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга
  • Замын Цагдаагийн газрын дэд дарга-
  • Замын хөдөлгөөний удирдлагын төв" НӨУҮГ-ын дарга
  • ЗК С&С компаний төслийн удирдагч
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто зам хариуцсан улсын байцаагч
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цахилгаан, эрчим хүчний хяналтын улсын байцаагч
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл холбооны хяналтын улсын байцаагч
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн цахилгаан, холбоо хариуцсан мэргэжилтэн
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн хот тохижилтын мэргэжилтэн
  • "Замын хөдөлгөөний удирдлагын төв" НӨУҮГ-ын ахлах инженер
  • Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга

 

"ЗАМ ТЭЭВРИЙН ОНОВЧТОЙ СИСТЕМ" ТӨСЛИЙН
МОНГОЛЫН ТАЛЫН ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫГ ХҮЛЭЭЖ
АВАХ ТЕХНИКИЙН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Комиссын дарга:  

  •               Нийслэлийн Авто замын газрын дарга


Гишүүд:

  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын авто  зам хариуцсан улсын байцаагч
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цахилгаан, эрчим хүчний хяналтын улсын байцаагч
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн цахилгаан, холбоо хариуцсан мэргэжилтэн
  • Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн хот тохижилтын мэргэжилтэн
  • "Замын хөдөлгөөний удирдлагын төв" НӨУҮГ-ын ахлах инженер
  • Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга
  • "Баруун түгээх төв"-ийн төлөөлөл "Эрчим төсөл" компаний төлөөлөл
  • Нарийн бичгийн дарга:     Улаанбаатар зам засвар, арчлалт компаний инженер
  • "Улаанбаатар зам засвар, арчлалт" компаний төлөөлөл
  • Sку С&С" комланий төлөөлөл
  • "Seokwang" компаний төлөөлөл
  • Тореs" компаний төлөөлөл
  • "Сronic D&C" компаний төлөөлөл
  • "Zaol soft" компаний төлөөлөл
  • "Jin doo IS" компаний төлөөлөл
  • "Эрчим төсөл" компаний төлөөлөл
  • "Гексаэдр Клауд" компаний төлөөлөл
  • Нарийн бичгийн дарга:  SК С&С компаний инженер

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР