Тендерийн комисс томилох тухай

2010-07-05 00:00:00
     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 50, 51, 53, 54 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 182 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оиы 11/65 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Орон сууц нийтийн аж ахуйн "Батбаянбүрд", "Ганга-Өргөө", "Баянхошуу-Ус" нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг үр ашигтай удирдах этгээдийг сонгон шалгаруулах тендерийн саналд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах "Тендерийн комисс"-ыг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:   Комиссын дарга: Ч.Однасан   Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга

Гишүүд:
  • Л.Алтангэрэл       Улаанбаатар хотын Захирагчийн ажлыналбаны     инженерийн    байгууламжийн хэлтсийн дарга
  • Ц.Ижилмөрөн       Нийслэлийн     Засаг    даргын   Тамгын газрын   Хууль  зүйн  хэлтсийн мэргэжилтэн
  • Д.Дашзэвэг           Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга
  • М.Энхболд            Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга
Нарийн бичгийн дарга               
  • Т.Оюунсувд          Нийслэлийн Өмчийн харилцааныгазрын Өмч хувьчлалын  хэлтсийн мэргэжилтэн
     Хоёр. Тендерийн комиссыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, тендер шалгаруулалтын дүнг батлагдсан тендерийн хуваарийн дагуу Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хуралд танилцуулахыг Тендерийн комисс /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Тендерийн комиссыг ажлын байр, ажиллах нөхцлөөр хангахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.ОднасанАд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР