Нөхөн олговрын хөрөнгө гаргах тухай

2010-07-05 00:00:00
    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжаар дараа төлөгдөх нөхцлөөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 0.9 км авто замын трасст орсон бусдын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралтаар тогтоосугай.

     Хоёр. Нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2010 оны газар чөлөөлөх нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Иргэний өмчилсөн болон эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон байгуулах, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-д даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч /Б.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын
5-ны өдрийн 452 тоот захирамжийн хавсралт

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 0.9 км авто замын трасст орсон аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ


Д/д

Газар өмчлөгч эзэмшигчийн нэр

Хаяг, хашааны дугаар

Эдэлбэрийн хэлбэр

Хөрөнгийн нөхөх олговрын үнэ /төгрөг/

Замын трасст орсон газрын үнэлгээ

Кадастрын зураглалын үнэ

Нийт/төг/

 

 

 

 

 

хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

 

 

 

 

 

 

үл хөдлөх хөрөнгө

эд хөрөнгө

 

 

 

 

1

Монголын Олимпийн хороо

ХУД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, МҮОХ-ны байр

эзэмших

24431100

806320

 

 

50000

25287420

2

Монголын хөл бөмбөгийн холбоо

ХУД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө

эзэмших

 

467750

 

 

50000

517750

3

Урбанлэнд ХХК

ХУД-ийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө

эзэмших

760000

285515

 

 

50000

1095515

 

Нийт

 

 

25191100

1559585

0

0

150000

26900685