Хөрөнгө бүртгэх тухай

2010-04-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "а", 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 17 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн 10,14 дүгээр хороонд баригдсан 91 049 100 /ерэн нэгэн сая дөчин есөн мянга нэг зуун / төгрөгийн өртөг бүхий 4 хүний халуун усны хоёр барилгыг хавсралт ёсоор данс бүртгэлдээ бүртгэж авахыг    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод    зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод тус тус үүрэг болгосугай.

 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
275 тоот захирамжийн хавсралт
 
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Байгууламжийн нэр
Дүүрэг, хороо
Өртөг
1
4 хүний халуун усны барилга
Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо
45 663 500
2
4 хүний халуун усны барилга
Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо
45 385 600
 
Дүн
 
91 049 100