“Дүүргийн 143 дугаар цэцэрлэг, Баянгол зочид буудлын баруун тал, 23, 24 дүгээр байрны хойд тал, 27, 28 дугаар байрны зүүн талын авто замын шинэчлэлт”-СБД

2015-07-02 00:00:00
Огноо: 2015.07.02

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/НЭШ15-010
              Захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос дүүргийн “Дүүргийн 143 дугаар цэцэрлэг, Баянгол зочид буудлын баруун тал, 23, 24 дүгээр байрны хойд тал, 27, 28 дугаар байрны зүүн талын авто замын шинэчлэлт”-ийн ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
         Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
                Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
              - Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож   буй үнийн дүнгээс багагүй байх.
               -Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
               -Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил буюу 2013 болон 2014 онд гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дүнгийн нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
               -Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
               -Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу 3.7.1.1.6 ЗБ-1-6 / 3 км хүртэл/ хатуу хучилттай зам барих эсхүл 2.8.1 Хатуу хучилттай зам барих. /Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/

         Тендерийн хамт 1 907 000 /нэг сая есөн зуун долоон мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
          Тендерийг 2015 оны 08 дугаар  сарын 03-ны 14.00 цагаас өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 2 дугаар давхар 205 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Мөнхтогтох, утас 70107632 хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14.45 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 606 тоот өрөөнд нээнэ.
          Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
          Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
          Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас:7010-7632