ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ-СБД

2015-07-01 00:00:00
 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь зөвлөхийн дэлгэрэнгүй жагсаалт бэлтгэх зорилгоор 2016 онд хэрэгжих “Хөрөнгө оруулалтын ажлын зураг, төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дүүргийн иргэдийн амьдрах ая тухтай орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн нийтийн эзэмшлийн талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах орчны иж бүрэн тохижилт /ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол/ явган хүний зам, явган гүүр зэрэг ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээ болно.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь ямар ажлын төрлөөр зөвлөх үйлчилгээ үзүүлэхээ илэрхийлсэн албан хүсэлт ирүүлэхээс гадна тухайн  үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
-       Улсын бүртгэлийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/;
-       Холбогдох зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл /нотариатаар баталгаажуулах/;
-       Зөвлөхийн дэлгэрэнгүй танилцуулга;  
-       Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл;
-       Ажиллах боловсон хүчин, зөвлөхийн багийн чадварын мэдээлэл.
-       Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан /2014 он/. 
-        
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2015 оны  07 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба, мэргэжилтэн Д.Сайнзаяа, Утас 70107632