Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухаи

2010-07-16 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32.1.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 42.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжаар өөрийн хөрөнгөөр дараа төлөгдөх нөхцлөөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдах Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртлэх 6.7 км авто замын трасст орсон иргэнд өмчлөгдсөн газар болон бусдыц эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг   хавсралтаар баталсугай.

     Хоёр. Нэр бүхий 52 иргэнд нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд 2010 оны газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Иргэний өмчилсөн болон эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай тохиролцон байгуулж, нөхөх олговрыг олгосны дараа гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч   /Б.Мөнхбаатар/-д үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР