ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАй ЗАРЛАЛ

2015-06-26 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАй ЗАРЛАЛ
 
2015.06.26
1.     Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь дараах зураг төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь:
 
1.    34 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барих ажлын зураг төсөв /Баянгол дүүрэг/
2.    50 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барих ажлын зураг төсөв /Баянзүрх дүүрэг/
3.    43 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж шинээр барих ажлын зураг төсөв /Баянзүрх дүүрэг/
4.    75 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр барих зураг төсөв /Хан-Уул/
5.    Цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв  /Баянзүрх,  24-р хороо/
6.    100 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв  /Баянгол дүүрэг/
7.    66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв /Баянгол дүүрэг/
8.    Цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв /Сонгинохайрхан дүүрэг, 28-р хороо/
9.    12-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын зураг төсөв  /Хан-Уул дүүрэг/
10.  44-р дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төсөв /Баянзүрх дүүрэг/                                  
11.  107 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төсөв /Сонгинохайрхан дүүрэг/ 
12.  51 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төсөв /Баянгол дүүрэг/ 
13.  Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын зураг төсөв /Налайх дүүрэг, 6-р хороо/
14.  Хүүхдийн 40 дүгээр клиник сувилал шинээр барих барилгын /Баянзүрх дүүрэг/
15.  105 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв  /Сонгинохайрхан дүүрэг /
16.  176 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв  /Сонгинохайрхан дүүрэг /
17.  68 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв /Сүхбаатар дүүрэг/
18.  65 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв  /Хан-Уул дүүрэг/
19.  88 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв /Баянгол дүүрэг/
20.  22 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв /Баянзүрх дүүрэг/
21.  97 дугаар цэцэрлэгийг давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв /Баянзүрх дүүрэг/
22.  Ирээдүй 1 дүгээр бага сургуулийн давхарлан өргөтгөх техникийн шийдэл гаргах зураг төсөв /Сонгинохайрхан дүүрэг/
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын хүрээний 1.2.1 заалтын зөвшөөрөлтэй байх ба уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07-р сарын 07 -ны өдрийн 12.30 цагаас  өмнө ирүүлнэ үү.     
 
Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны  4-р байр, 10 давхар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар  С.Далхсүрэн утас 75757804,99258774