ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2015-06-26 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
1.    Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь Усан хангамж. ариутгах татуургын зураг төсөв боловсруулах ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах 5 ажлаас бүрдэнэ. Үүнд:
 
-          Бага оврын цэвэрлэх байгууламжийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ /Налайх дүүрэг 5 дугаар хороо/
-          10 дугаар хорооллын урд уулзвараас 1 дүгээр хорооллын Цамбагарав үйлчилгээний төв хүртэлх хэсэгт ф400мм цэвэр усны шугамыг ф600мм болгон өргөтгөх ажлын зураг төсөв
-          Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэл ф900мм шинээр татах шугамын ажлын зураг төсөв
-          Тасганы усан сангаас 3, 4 дүгээр хорооллын усан сан-Баруун дүүргийн усан сан хүртэл ф600мм шугам шинээр татах ажлын зураг төсөв
-          Цайз бохир усны ф400мм голч бүхий бохир усны шугамын ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлууд  болно.
 
3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ Хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
·         Байгууллагын ерөнхий танилцуулга, байгууллагын гэрчилгээний хуулбар, дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн хуулбар.
·         Туршлагыг нотлох материал/гэрээгээр ажиллуулж байгаа тохиолдолд гэрээг эх хувиар ирүүлнэ/
·         Ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл.
 
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 давхар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 1011 тоот,  мэргэжилтэн Н.Гантулга, Утас: 75757805