Эрх шилжүүлэх тухай

2010-07-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын ^удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Төрийн болон орён нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 5/37 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд хийгдэх."Дүүргүүдийн нийтийн эзэмшлийн байгууламжийн тохижилт, арчилгааны зардал"-ын хуваарийг хавсралтаар баталж санхүүжилтийн эрхийг холбогдох дүүргүүдийн Засаг дарга нарт шилжүүлж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Зардлын гүйцэтгэлд хяналт тавьж зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Гурав. Дүүргийнхээ нийтийн эзэмшлийн байгууламжийн тохижилт, арчилгааны ажлыг нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого төлөвлөгөөнд нийцүүлэн чанартай зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, энэхүү ажлын хүрээнд шинээр бий болох өмчийг нийслэлийн өмчийн бүртгэлд авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР