СБД-“Сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авах”

2015-06-19 00:00:00
Огноо:2015.06.19
 
Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН15-001
 
      Сүхбаатар  дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сургууль, цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авах”–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
 
      Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
 
      Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
      Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.                                             
     Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 100 сая төгрөгөөс багагүй байна.
      Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он
      Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 онд хийж гүйцэтгэсэн камержуулалт, сүлжээний угсралт суурилуулалтын ажлуудын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх ба тухайн ажлуудын гэрээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

       Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: шаардлагатай.  Харилцаа холбооны зохицуулах хорооны “Б” ангилал буюу Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээний:
 
1.      Гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт, засвар
 
Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагын Хуучнаар:
2.2.4  Холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
Шинэ бол:
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
      Тендерийн хамт 6 000 000 (зургаан сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа  ирүүлнэ.
      Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
 
       Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
     Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
 
 Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
 2 дугаар давхар 205 тоот Худалдан авах ажиллагааны алба
 мэргэжилтэн Н.Одончимэг Утас:7010-7632