СБД-“Дамбын булгийн эхийг хамгаалж, тохижилт хийх /16 дугаар хороо/”

2015-06-19 00:00:00
Огноо: 2015.06.19

Тендер шалгаруулалтын дугаар: СБД-ХААА/ОН15-077
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Дамбын булгийн эхийг хамгаалж, тохижилт хийх /16 дугаар хороо/” тохижилтын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 100 000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. СБД төрийн сан банк, дансны дугаар: 200651009, Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны алба.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
-       Борлуулалтын хэмжээ: [Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он]
Сүүлийн 2 жилийн буюу 2013, 2014 оны борлуулалтын орлогын нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.
-       Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
-       Ижил төстэй ажил буюу тохижилтын ажил гүйцэтгэсэн байвал зохих хугацаа: Сүүлийн 2 жил  [2013, 2014 он]
Сүүлийн 2 жилд дор хаяж хоёр удаа гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийлбэр дүн 60 000 000 /Жаран сая/ төгрөгтэй тэнцэхүйц байна.  
-       Баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил /2013, 2014/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Үүнд :
-       2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил гүйцэтгэх зөвшөөрөл
/Хуулбар хувийг нотариатаар баталгаажуулсан байх/
Тендерийн хамт 1 220 000 /Нэг сая хоёр зуун хорин мянга/төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14.30 минутанд нээнэ.
 
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
 
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот. Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо,
Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
2 дугаар давхар, 205 тоот, Худалдан авах ажиллагааны
 мэргэжилтэн Э.Мөнхтогтох Утас: 70107632