Эрх шилжүүлэх тухай

2010-07-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 5/37 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн иргэдэд гэр олгох 55,0 /тавин тав/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР