Эрх шилжүүлэх тухай

2010-07-19 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 5/37 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд суудлын авто машин худалдан авах 33,4 /гучин гурван сая дөрвөн зуун мянга/ сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний санхүүжилтийн эрхийг нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт шилжүүлэн, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж    ажиллахыг    нийслэлийн    Өмчийн    харилцааны    газар    /Ч.Однасан/-т
даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР