Өдөрлөг зохион байгуулах тухай

2010-08-27 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. 2010-2011 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан "Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа -өргөн зугаалга" нэгдсэн өдөрлөгийг 2010 оны 08 дугаар сарын 28-29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Баруун сэлбийн гудамжинд зохион байгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус даалгасугай.

     Хоёр."Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа-өргөн зугаалга" нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулахад шаардагдах 2.000.000 /Хоёр сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав.Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, өдөрлөг зохион байгуулахад шаардлагатай асуудлаар нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг тухайн ажилд татан оролцуулж ажлын үр дүн, хариуцлагыг тооцон ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга /Д.Ганболд/-д даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч /Ц.Цогзолмаа/-д үүрэг болгосугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР