Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-08-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 271 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын бащаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
     Хоёр. Захирамжаар батлагдсан хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатарт даалгасугай.  
 
     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/-т, Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын
27-ны өдрийн 598 тоот захирамжийн хавсралт

Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Зам, тээвэр, барилга хот
байгуулалтын сайдын багцаас нийслэлийн Засаг даргад худалдан авах
ажиллагааны эрх шилжин хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл,
арга хэмжээ, барилга байгууламжийн ажлын жагсаалт
/сая төг/

Төсөл, арга хзмжзэний нэр, байршил,
хүчин чадал

Хугацаа

Төсөвт өртөг

2010 онд санхүүжих

1

Гурвалжингийн   108  у/м,   2  хос  гүүрний шинэчлэлт /Улаанбаатар, Баянгол дүүрэг/

2009-2010

1,998.6

412.4

2

Шилний   үйлдвэрээс   4-р   хорооны   гүүр хүртэлх       /400*7/      зам,       гэрэлтүүлэг /УБ, Налайх/

2010

250.0

250.0

3

Бохир усны Туул-1 коллектор, 34.9 км /УБ/

2007-2009

11,600.0

4,688.0

 

Дүн

 

13,848.6

5,350.4

 

Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа авто замын барилга байгууламж

 

 

 

1

Баруун 4 зам-10-р хорооллын уулзварын авто  замын  өргөтгөл  шинэчлэл,   1.6  км /УБ/

2009-2010

2,465.1

1,015.6

2

Их тойруугийн замын өргөтгөл, 0.3 км /100 айл-Сэлбийн гүүр/

2010-2011

679.1

339.5

3

Чингисийн   өргөн   чөлөөг  нарны   замтай холбох замын хэсэг /УБ/

2010-2011

2,350.0

1,175.0

4

Бага  тойруугийн авто замын  шинэчлэл, 2.6 км /Цэцэг төвөөс УБИС хүртэл/

2010-2011

3,387.1

1,016.1

5

Улиастайн  голын  97  у/м     төмөр  бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлт /УБ/

2010-2011

1,600.0

800.0

 

Дүн

 

10,481.3

4,346.2

 

Нийслэлийн   50   км   хатуу   хучилттай авто замын шинэчлэлт /УБ/

 

 

 

1

Цайз захаас-Шар хадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл шинэчлэлт

2010-2011

4,140.0

735.0

2

Дамбын   замаас   Сэлбийн   зүүн   эргээр Шадивлан хүртэлх бкм авто зам

2010-2011

6,000.0

750.0

3

Сансарын    ШТС-Дамбадаржаа    хүртэлх 6.7км авто зам

2010-2011

6,800.0

750.0

 

Дүн

 

16,940.0

2,235.0

 

НИИТ

 

41,269.9

11,931.6