Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-08-27 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны А/191 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин хэрэгжүүлэх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга барих 1,0 /нэг/ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлзн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.
 
     Хоёр. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 8 дугаар сарын
27-ны өдрийн 596 тоот захирамжийн хавсралт
Дарга
  • Ц.Сундуй  Нийслэлийн газрын албаны дарга
Гишүүд
  • Э.Ганхүү  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • О.ДаваасүрэнСүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч
  • О.Заяамандах Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хэлтсийн дарга
  • С.Алтантуяа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер
  • Б.Батчимэг Нийслэлийн Газрын албаны Менежмент төлөвлөлтийн
  • хэлтсийн хот төлөвлөлтийн мэргэжилтэн
Нарийн бичгийн дарга
  • Ж.Номуундарь  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн