Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсэгрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.1, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. "Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл"-ийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн системийн хяналтын хаалт ханган нийлүүлж, суурилуулах VLG-02 гэрээт ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
Хоёр. Гүйцэтгэгчийг "Дэлхийн банкны сонгон шалгаруулалтын удирдамж", "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу сонгон шалгаруулж, танилцуулахыг Үнэлгээний хороо (Ц. Ганхүү)-нд даалгасугай.
Гурав. Ажпын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь Төслийг удирдах нэгж (Л.Бадамхорлоо)-д, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар (Ч.Однасан)-т тус тус даалгасугай.