Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай

2010-09-06 00:00:00
     Монгол улсын 3асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлегчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай" 4/23 дугаар тогтоолыг үмдослэм ЗЛХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэиийн замын сангийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих орон сууцны хороолол болои гэр хорооллын доторхи авто замын шинэчлэлтийн ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
     Хоёр. Захирамжаар батлагдсан төсөл, арга хэмжээний ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер богоод Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад, хөрөнгийн зарцуулалтанд хяиалт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Д.Од/-т үүрэг болгосугай
 
     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 35 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын
6-ны өдрийн 622 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛОН ГЭР ХОРООЛЛЫН ДОТОРХИ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖЛЫН ЖАГСААЛТ


Төсөл арга хэмжээний нэр

Өртөг / сая.төг /

1

Хайлаастын 1.1 км авто замын барилгын ажил /ЧД/

55.7

2

Толгойтын Баруун салааны  4.1 км авто замын барилгын ажил /СХД/

89.3

3

Орбит - Тахилтын 7.1 км авто замын барилгын ажил /СХД/

143.5

4

Ботаник-Шархадны 6.5 км авто зам, гүүрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил /БЗД/

15.3

5

Саппорогийн    аюулгүйн    тойргоос    Гурвалжингийн    гүүр хүртэлх 0.4 км авто замын гэрэлтүүлгийн ажил

18.8

6

Жасрайн гудамжны авто замын засвар

26.0

7

Амарсанаагийн    гудамжны    уулзварын    борооны    усны шугамын ажил

31.4

8

Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто замд Сэлбэ гол дээрх 60 у/м төмөрбетон гүүрийн зураг, төсөв

20.0

 

Дүн

400.0