Эрх шилжүүлэх тухай

2010-09-06 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 271 дүгээр тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Сонгинохайрхан хөгжил хөтөлбөрийн 152,5 /нэг зуун тавин хоёр сая таван зуун мянга/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.
 
     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.ГанхүүЛт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т даалгасугай.
 
     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 22 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл /Улаанбаатар Сонгинохайрхан/ 300,0 сая төгрөгийг 285 сая, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 387 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын соёл амралтын төв байгуулах 700,0 сая төгрөгийг 562,5 сая болгож тус тус өөрчилсүгэй.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР