Хөтөлбөрийн үр дүнд үнэлгээ хийх тухай

2010-09-08 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 45 дугаар тушаал, 2010 оны ЗГ-3/300 дугаар албан бичгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
     Хоёр. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дунд үнэлгээ хийх ажилд холбогдох байгууллагуудыг татан оролцуулж, удирдамжид заасан хугацаанд чанартай зохион байгуулж, үр дүнг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор танилцуулж, холбогдох байгууллагад хүргүүлэхийг нийслэлийн Хүүхдийн төлөө газар /С.Алтанцэцэг/-т даалгасугай.
 
     Гурав. Шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Цогзолмаа-д даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР