Ажлын хэсэг байгуулах тухай

2010-09-09 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 (г), 29.2, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн болон троллейбусны шугамын багана, шон, зарим барилгуудын дээврийг ашиглан агаараар татагдсан мэдээлэл холбооны. болон эрчим хүчний шугам сүлжээний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас баримтлах бодлогын төслийг боловсруулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч

  • Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

  • Б.Мөнбаатар Нийслэлийн Засаг даргын орлогч
  • Г.Нандинжаргал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Л.Алтангэрэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • У.Тамир Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын албаны дарга /зөвшилцсөнөөр/
  • Ч.Золбаяр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Бизнес хөгжлийн газрын дарга /зөвшилцсөнөөр/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР