Хөрөнгө гаргах тухай

2010-09-17 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн 11.1.13 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэнЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан тэдний үр хүүхэд болон ар гэрийнхэний амьдрал ахуйд бодитой дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор хавсралтанд заасан 5 иргэдэд гэр олгох ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /М.Отгонбаяр/-т даалгасугай.

     Хоёр. Гэр худалдан авах зардалд зарцуулах 6,250,000 /зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын

17-ны өдрийн  646-тоот захирамжийн  хавсралт

"ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР"-ӨӨР

ГЭР ОЛГОХ ИРГЭДИЙН НЭРС

Овог нэр

Гэрийн хаяг

Тайлбар

1

Балдан-Очирын Даль

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар байрны жижүүр

Эцэг Балдан-Очир хэлмэгдэж 1993 онд цагаатгагдсан

2

Догоогийн Төмөрчөдөр

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, БХ 26-18 тоот

Нөхөр Дагва хэлмэгдэж 2001 онд цагаатгагдсан

3

Шавын Чимид

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо

Эцэг Д.Гонгор, 4 ах нь хэлмэгдэж 1991 онд цагаатгагдсан

4

Адьяасүрэнгийн Ням

Хан-Уул дүүрэг /тодорхой хаяггүй, орон гэргүй/

Өвөг эцэг С.Цэвээн, 2 ах ламын хамт хэлмэгдсэн, ач нь

5

Гэндэнгийн Цэдэндамба

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо

Эцэг Гэндэн нь хэлмэгдэж 1993 онд цагаатгагдсан