Сургалтанд хамруулах тухай

2010-09-21 00:00:00

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 23жы 4/22 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах, суралцагчдыг шалгаруулах журам"-ын дагуу Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах хавсралтад нэр заагдсан нийслэлийн зарим байгууллагын ажилтнуудыг БНСУ-ын Ёожү их оургуульд 2010 оны 10 дугаар сарын 18-наас 45 хоногийн хугацаагаар томилон явуулсугай.
 
     Хоёр. Сургалтанд хамрагдах албан хаагчидтай гэрээ байгуулж ажиллахыг Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/-т даалгасугай. 
 
     Гурав. БНСУ-ын Ёожү их сургуульд суралцах албан хаатдыг захиалагчаас ирүүлсэн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтанд хамруулах ажиллагааг зохион байгуулахыг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс /Э.Амарсанаа/-т даалгасугай..
 
     Дөрөв. Сургалтанд шаардагдах 58,505,220 /тавин найман сая таван зуун таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг "Нийслэлд шаардлагатай нарийн мэргэжлээр боловсон хүчнийг өндөр хөгжилтэй орнуудад хотын захиалгаар сургах" хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Тамгын газар Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
     Тав. Сургалтаар явсан тухай тайланг явж ирснээс хойш 7 хоногийн дслор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг төлөөлөгчдийн ахлагч Д.Шүрэнцэцэгт даалгасугай.
 
     Зургаа. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР