Автобус хаана явааг гар утсаараа мэдэж болно

2015-01-12 00:00:00

Өнгөрсөн оноос Нийслэлийн тээврийн газраас “Ub Bus” аппликейшныг гаргасан. Иргэд энэ аппликейшныг ухаалаг гар утсандаа суулгаснаар суухыг хүссэн автобус нь хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх зэрэг мэдээллийг авч болох юм. Гэвч иргэдийн хувьд энэ аппликейшны хэрэглээ тааруу байгаа гэж байна. Уг нь өвлийн цагт нийслэлийнхэнд хэрэгтэй ажил болсон гэдгийг албаныхан хэлсэн юм.

Иргэдийн хувьд уг аппликейшныг гар утсандаа суулгана. Ашиглахдаа GPS-ээ асаагаад хүлээж буй автобусны чиглэлээ хийх юм. Ингээд тухайн автобус хаана явж байгаа, хэдэн минутын дараа ирэх мэдээлэл ирнэ. Мөн өвлийн цагт автобусны цонх цантсан үед буудал андуурах тохиолдлоос сэргийлэх боломжтой юм. Үүний тулд иргэд буух зогсоолоо аппликейшндээ сануулахад л хангалттай юм байна.

 

Б.Золоо