Багахангай дүүргийн хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдана

2015-01-12 00:00:00

Багахангай дүүргийн 2-р хороонд баригдсан  207-р цэцэрлэг нь 4 бүлэг бүхий 100 хүүхдийн хүчин чадалтай юм. Тус хороонд цэцэрлэгийн насны  нийт 200 хүүхэд байдаг бөгөөд 100 хүүхэд нь УБТЗ-ын “Бялзуухай” цэцэрлэгт хамрагддаг ба үлдсэн 100 хүүхэд нь тус цэцэрлэгт хамрагдаж байгаа юм. Ингэснээр тус хорооны хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадлаа.   Тус цэцэрлэгийг  БСШУЯ-ны захиалгаар  Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд барьж ажиглалтад өгч байна.

О.ЭНХ