Цас, мөсөө цэвэрлээгүй байгууллагын гадна хальтирч бэртсэн бол нэхэмжлэл хүсэх эрхтэй

2015-01-07 00:00:00

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойрын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцах үүргийг хүлээн ажилладаг.  Энэ хүрээнд иргэн, ААН гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх үүргийг хүлээсэн юм. Энэ үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн ААН-ээс нэхэмжлэл хүсэх эрхтэй юм байна.

Албан байгууллагууд гаднах талбайн цөс мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтсэн тохиолдолд тухайн талбайг хариуцдаг байгууллагад нэхэмжлэл гаргах хуулийн бүрэн эрхтэй гэдгийг сануулъя.

 

Б.Золоо