Нийслэлийн 2014 оны онцлох арван үйл явдал

2014-12-26 00:00:00

Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэхүү бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн эхлэл болж өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргий VI хороонд эхний ээлжийн 168 айлын орон сууц ашиглалтад орсон нь энэ оны онцлох үйл явдлын нэг байх гарцаагүй.

Газрыг цахимаар өмчлүүллээ

Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг анх удаа цахим хэлбэрээр явуулсныг бид онцолж байна. Нийслэлийн ИТХ-аас баталсан 52 байршлын эхний таван байршилд газар өмчлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж 13 мянга гаруй иргэнийг өмчлөлийн газартай болголоо.

Үүнд шинээр мэндэлсэн 257 хүүхэд багтсаныг дурьдахад таатай байна. Газрыг өмчлүүлэхдээ тухайн байршлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлгөөг хийсэн нь хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Ийнхүү цахимаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн нь иргэдийн цаг хугацаа, хөрөнгийг давхар хэмнэсэн болон дэвшилтэд технологийг ашиглан шударга зарчмаар хуваарилалт хийсэн нь цаг үеэ олсон ажил болжээ. Тэгэхээр иргэдэд газрыг цахимаар өмчлүүлсэн яах аргагүй нийслэлийн онцлох үйл явдал мөн юм.

Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан.

Энэ хүрээнд хотын зүгээс иргэдийг гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах, газар шинэчлэн зохион байгуулж газар ашиглалтыг сайжруулан, газрын үнийг нэмэгдүүлэн амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, зорилтод бүлгийн иргэдэд зориулсан түрээсийн орон сууц барих болон шинэ суурьшлын бүс бий болгон “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг байгуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Ийнхүү иргэдийн зүгээс хүлээлт үүсгэсэн уг асуудлыг шийдэн, тодорхой ажлуудыг эхлүүлснийг “Нийслэл таймс" сонин 2014 оны нийслэлийн онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.

ТҮЦ-үүдийг нэг загвартай болгов

Иргэд болон нийслэлийн удирдлагуудын хамтын зүтгэл цор хэрэгжиж байгаа энэ ажлыг манай сонин онцолж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар ‘Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг журамд түргэн үйлчилгээний цэгт тавих шаардлага, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа, цэгээр худалдаалах бараа бүтээгдэхүүн, үзүүлэх үйлчилгээний жагсаалтыг нарийвчлан тусгасан.

Иргэдийн оролцоотойгоор төсвөө батлав

Нийслэл анх удаа төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар "Иргэний оролцоотой төсөв-2014” компанит ажлыг зохион байгуулсан. Нийт 152 хороогоор дамжуулан 318 мянган өрхөөс тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр санал авч, хороо бүрт хэлэлцүүлэг зохион байгуулснаар төсвийг үр ашигтай зарцуулах боломж бүрдсэн юм.

Түүнчлэн өрх бүрийн өгсөн саналыг автомат машинд уншуулан дүнг нэгтгэж, саналыг хорооны эрүүл, аюулгүй байдлын индекс, түүнийг сайжруулахын тулд авах хариу арга хэмжээ зэрэг хувилбаруудыг тооцон үзжээ. Хороонд хийх бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөөг нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд тусгасан уг ажил оны онцлох үйл явдал юм.

Зүүн хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын даргын форумыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгууллаа. Уг форумаар хотын даргэнар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил" сэдвээр туршлага хуваалцан, санал солилцсон.

Энэ үйл ажиллагаа нь Ази тив төдийгүй дэлхийн улс орнуудад Улаанбаатар хотын хөгжлийн үзэл баримтлал, ирээдүйн замналыг таниулсан арга хэмжээ болсон. Тийм ч учраас форумд оролцсон хотын мээрүүд Улаанбаатар хотын шинэ санаачлагыг дэмжин, форумыг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь оны онцлох үйл явдлын нэг юм.

Улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос авч байна

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн эхлэл болгож нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж төрийн зарим үйлчилгээг засаг, захиргааны анхан шатны нэгж болох хороонд шилжүүлэв. Энэ ажлын хүрээнд төвийн дүүргүүдийн бүх хороог шилэн кабельд холбож, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хороо руу шилжүүлсэн юм. Тодруулбал, иргэд шилжилт хөдөлгөөн, байнгын оршин суугаа газрын хаяг, иргэний гэрлэлтийн зэрэг бүртгэл, гэрлэлт цуцлалт, сэргээлт, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээний дахин олголт, иргэний үнэмлэхийн болон хаягийн бүртгэлийн лавлагааг хорооноосоо авч байна. Ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсныг энэ оны онцлох үйл явдалд онцоллоо. Дашрамд дурьдахад нийслэлээс цаашдаа хорооноос иргэдэд олгох боломжтой бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг бүгдийг нь шилжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Хороонд хийх шаарддагатай бүтээн байгуулалтыг бодитоор тодорхойлно.

Нийслэлийн 152 хорооны гар зураглалыг иргэдийн  оролцоотой хийлээ. Ингэснээр тухайн хорооны хаана, юу байрлаж байгааг иргэдэд ойлгомжтой болсон. Мөн иргэдийн оролцоотой хийсэн гар зураглалаар дамжуулан тухайн хороонд тулгамдаж байгаа асуудал, ямар бүтээн байгуулалт шаардлагатай байгаа зэргийг үнэн бодитоор тодорхойлох боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.

Үүнээс гадна хөрөнгө оруулалтыг оновчтой болгох энэ ажлыг оны онцлохоор нэрлэж байна. Өнөөдөр иргэд нийслэлийн хүн ам, газар нутгийн тоон мэдээлэл, нийтийн үйлчилгээний хангамж, хүртээмжийг тодорхойлсон цахим зураглалын сан бүхий www.manaikhoroo.mn цахим хуудсанд зочилж, өөрийн хорооны мэдээллийг хаанаас ч авах боломжтой болсон нь сайшаалтай.   

Хэдийгээр зарим нэг эсэргүүцэлтэй тулгарч байсан ч гэсэн өнөөдөр нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан дизайн, эрүүл ахуйн шаардлага хангасан ТҮЦ-үүд үйл ажиллагаагаа явуулж эхпээд байна. Ингэснээр нийслэлийн өнгө үзэмж тодорхой хэмжээгээр дээшилж, орчны цэмцгэр байдал бүрдэж эхэлсэн юм.           

"Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөр урсгал зардлыг хэмнэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч “Том төрөөс Ухаалаг төр рүү” санаачилгыг гаргаж, үүний дагуу нийслэл “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Уг хөтөлбөр нь шинэ зууны хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж, цомхон бүтэц, ойлгомжтой дүрэм журам, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой.

Өөрөөр хэлбэл, мэдээллийн нэгдсэн үйлчилгээг бүрдүүлэх зарчмаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулж, олон шат дамжлагагүйгээр авах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Уг хөтөлбөрт энэхүү ээлжинд санхүүжилт их шаардагдах боловч, алсдаа бичиг цаас болон бусад урсгал зардлуудыг хэмнэх давуу талтай. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлснээр 2020 гэхэд төрийн үйлчилгээг ажил, гэр гэх мэт хаанаас ч цахим сүлжээ, гар утсаа ашиглан авах боломжтой энэ хөтөлбөр оны онцлох үйл явдлын нэг байсан юм.

Улаанбаатар хотын гудамжаар дэлхийн хаанаас ч аялж болно

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар Гүүгл компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхийд таниулахын зэрэгцээ аялал зуучлалыг дэмжин, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google map, Google Street View, Google Culture Institute, Google Art Project төслүүдийг хэрэгжүүлж байгаа.

Харин төслийн хүрээнд дэлхийн аль нэг цэгээс гар утас болон компьютер ашиглан Улаанбаатар хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой юм. Монгол Улсыг Google Street View-д оруулсан 61 дэх улс болгосон энэ хөтөлбөр мөн л оны онцлох үйл явдал байв.

Г.Ганаа