Бүртгэл явуулах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2011 оны 1 дүгээр сарын 05-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2011оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн комиссыг дараахь бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулсугай.

Дарга: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга
Орлогч дарга Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийнштабын дарга
Гишүүд: Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
Нарийн бичгийндарга
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийнштабын тоо бүртгэлийн офицер

     Гурав. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй

     Дөрөв. Нийслэлийн комисс, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгах нь:

1. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж. гишүүдийн ажил үүргийн хуваарийг топгоон, бүртгэлявуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР