Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-12-03 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны "Нийслэлийн 2010 оны төсөв батлах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 5/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 зорилтыг хэрэгжүүлэх, хотын төв гудамжны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух барилга байгууламжийн фасад, өнгө үзэмж, хаяг, реклам чимэглэлийн зураг төслийг боловсруулах ажилд шаардагдах 11,5 /арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын 2010 оны 565 дугаар захирамжаар батлагдсан хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө боловсруулах болон бусад ажлын зураг төсвийн тендерийн хэмнэлтээс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух барилга байгууламжийн фасад, өнгө үзэмж, хаяг, гэрлэн чимэглэлийн зураг төслийг боловсруулах ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарт даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР