Инчён-2014 Азийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдыг шагналаа

2014-10-24 00:00:00
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Инчён-2014 Азийн 17 дахь удаагийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагнал олгохоор шйдвэрлэжээ. Шагналыг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.