Үнэлгээний хороо байгуулах тухай

2014-08-12 00:00:00
2014 оны 08 сарын 12  өдөр                                                                      дугаар А/691                                                Улаанбаатар хот

 
  Үнэлгээний хороо байгуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны  А/649 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах авто замын зураг төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид  нийцүүлэн зохион байгуулж,  гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
08 дугаар сарын 12-ны өдрийн
А/691 дүгээр  захирамжийн хавсралт
 
 
 
 
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАРИГДАХ АВТО
ЗАМЫН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ХОРОО 
 
 
 
Дарга:                               Н.Гантөмөр Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
 
Гишүүд:                    С.Баярбаатар
 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга
 
  Б.Энхмандах Нийслэлийн Автозамын газрын Хяналтын мэргэжилтэн
     
  Ж.Батбаяр Улаанбаатар хот, Баяндүрх дүүрэг,  14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 33Б-21 тоотод оршин суугч, иргэн /зөвшилцснөөр/
     
Нарийн бичгийн дарга:                                     Ж.Бүрэнтөгс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн