Хөрөнгө гаргах тухай

2014-08-12 00:00:00
2014 оны 08 сарын 12  өдөр                                                                   дугаар А/689                                               Улаанбаатар хот
 

Хөрөнгө гаргах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2014 оны         07 дугаар сарын 30-ны өдрийн ХЭГ /1346 дугаар албан бичиг, Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улсын төрийн тэргүүнүүд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхтэй холбогдсон бэлтгэл ажлын хүрээнд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу чиглэсэн төв замын баруун талд гадаадын зочид, төлөөлөгчдийг угтан мэндчилэх агуулга бүхий цаашид байнга ашиглагдах самбарыг 8 дугаар сарын 20-ны өдрийн дотор байрлуулах ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, холбогдох ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д даалгасугай.
 
2. Дээрх ажилд шаардагдах 69 976 995 /Жаран есөн сая есөн зуун далан зургаан мянга есөн зуун ерэн таван/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т, бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч эзэмшил, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сурталчилгааны самбарыг түрээслэх замаар гарсан зардлыг буцаан төсөвт төвлөрүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.
 
 
                                   
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ