Төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах тухай

2014-08-12 00:00:00
2014 оны 08 сарын 12  өдөр                                                               дугаар А/688                                                   Улаанбаатар хот
 
 
Төл малыг бруцеллёз өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд
хамруулах  тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”,  29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.5, 5.1,  дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь :
 
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бруцеллёз өвчинд мэдрэмтгий малын төлийг  /тугал, хурга, ишиг/ 2014 оны 08 дугаар сарын  10-ны өдрөөс  09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд урьдчилан  сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулсугай.
 
2. Вакцинжуулалтанд хамрагдах малын тоо, шаардагдах вакцины хэмжээг хавсралтаар  баталсугай.
 
3. Дүүргийн Засаг нарт үүрэг болгох нь:
 
3.1 Дүүрэг хорооны төл малыг бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх
 
3.2. Вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн
төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллах
 
4. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг тогтоосон хугацаанд зохион байгуулж  шаардагдах вакцин, эм урвалж, бусад материалаар   ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т,  нарт тус тус үүрэг болгосугай.
 
5. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Т.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай .
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ
 


Нийслэлийн  Засаг  даргын  2014 оны
08 дугаар сарын 12-ны өдрийн
А/688 дугаар захирамжийн хавсралт


2014 ОНД БРУЦЕЛЛЁЗЫН ВАКЦИНЖУУЛАЛТАНД ХАМРУУЛАХ
ТӨЛИЙН ТОО, ВАКЦИНЫ ХУВААРЬ
 
Д/Д Дүүргийн нэр Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн нэрс Вакцинжуулалтанд хамрагдах төлийн тоо Бүгд Вакцин /тун/ Шингэлэгч /л/
Тугал Хурга Ишиг ШТАМ-19 РЭВ-1 ШТАМ-19 РЭВ-1
1 Багануур 1 Алтан бэлчир ХХК 1000 8135 4026 13161 1000 12300 2.0 12.3
2 Дүүрэн чандмань ХХК 1038 8129 5120 14287 1000 13500 2.0 13.5
3 Цагаан тун-эрдэнэ ХХК 765 7439 4913 13117 750 12400 1.5 12.4
4 Тэгш таван эрдэнэ ХХК 373 1832 1097 3302 400 3000 0.8 3
5 Молор чандмань ХХК 596 5182 3122 8900 600 8500 1.2 8.5
2 Багахангай 6 ЦЕФтрейд ХХК 600 2689 2550 5839 600 5300 1.2 5.3
3 Налайх 7 Ариун хүнс ХХК 1464 2712 2400 6576 1450 5300 2.9 5.3
8 Сор сүрэг ХХК 795 2665 2077 5537 800 4900 1.6 4.9
9 Бөх Мо ХХК 910 2231 1633 4774 900 4000 1.8 4
4 Сүхбаатар 10 Овоотгол ХХК 789 135 227 1151 800 470 1.6 0.5
5 Чингэлтэй 11 Содхан ХХК 446 135 204 785 450 400 0.9 0.4
6 Хан-уул 12 Гүнтэрэм ХХК 950 560 720 2230 950 1400 1.9 1.4
13 ТҮДА  ХХК 1258 1486 1543 4287 1250 3100 2.5 3.1
14 Ганган буга ХХК 1160 2150 1950 5260 1150 4200 2.3 4.2
7 Сонгинохайрхан 15 Буян хөхий ХХК 3372 2966 2325 8663 3400 5300 6.8 5.3
16 Бамбуу ХХК 5069 4456 3493 13018 5050 7800 10.1 7.8
17 РЭЗ ХХК 1690 1488 1162 4340 1700 1800 3.4 1.8
8 Баянзүрх 18 Жижигзээрд ХХК 2853 2040 2473 7366 2850 4600 5.7 4.6
19  МЭГ ХХК 1900 3100 1580 6580 1900 4800 3.8 4.8
20 Баяндэмбэрэл ХХК 1100 604 890 2594 1100 1600 2.2 1.6
НИЙТ ДҮН 28128 60134 43505 131767 28100 104670 56.2 104.67