Шагнах тухай

2014-08-08 00:00:00
2014 оны 08 сарын 08 өдөр                                                                 дугаар А/685                                                    Улаанбаатар хот
 
  
Шагнах тухай          
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 23, 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэл хотыг  хөгжүүлэх үйлсэд идэвх гарган ажиллаж,  эрхэлсэн ажил хөдөлмөрийнхөө үр дүн, иргэний үүргийнхээ биелэлтээр үнэтэй хувь нэмэр оруулж байгаа дараах хүмүүсийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнасугай.
 
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг” 50’000 төгрөгөөр:
 
1.Алтангэрэлийн Уранчимэг                   “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Дулааны оруулгын слесарь
2. Жамъяангийн Доржсүрэн                    “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Дулааны шугам хоолойн слесарь
 
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг 40’000 төгрөгөөр:
 
1.Жадамбын Эрдэнэцэцэг                       “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Дулааны оруулгын  слесарь
2.Дүгэрхүүгийн Энхчимэг                         “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Ахлах эдийн засагч
3. Бямбажавын Энхтайван                      “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Сүлжээний насосны ээлжийн машинч
 
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” 30’000 төгрөгөөр:
 
1. Даваатогтохын Баяртогтох                 “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Дулааны үйлчилгээний 1 дүгээр салбарын дарга
2.Жамъянгийн Мягмарсүрэн                 “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Дулааны оруулгын слесарь
3.Дамдинсүрэнгийн Төмөрбат                “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ний  Токарьчин


2. Шагналд шаардагдах 310.000 /гурван зуун арван мянган/ төгрөгийг   Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т, санхүүжилт олгохыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД  УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ