Урамшуулал олгох тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                               дугаар А/680                                                   Улаанбаатар хот
 
 
Урамшуулал олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
1. Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай 2013 онд байгуулсан Үр дүнгийн гэрээгээ бүрэн хэрэгжүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн орлого бүрдүүлэгч байгууллагуудад олгох урамшууллын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Урамшуулалд олгох 280.500.000 /хоёр зуун наян сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                   Н.БАТАА
           
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
                                                                       
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
08 дугаар сарын 05-ны өдрийн
А/680 дугаар  захирамжийн хавсралт
 
 
 
ТӨСВИЙН ОРЛОГО БҮРДҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД
2013 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР ОЛГОХ УРАМШУУЛАЛ
 
                                                                                              /Мянган төгрөг/
 
 
 
Байгууллагын нэр
 
Урамшууллын дүн
 
1 Нийслэлийн Өмчийн харилцааны газар
 
253300.0
2 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар     4500.0
 
3 Нийслэлийн Цагдаагийн газар   16700.0
 
4 Замын хөдөлгөөний удирдлагын төв
 
    1300.0
5 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар       400.0
 
6 Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
 
    2000.0
7 Нийслэлийн Онцгой байдлын газар
 
    2300.0
  Дүн 280500.0