Япон улсын Хоккайдо мужийн Саппоро хотод томилолтоор явуулах тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                                     дугаар А/677                                            Улаанбаатар хот
 
   Япон улсын Хоккайдо мужийн
  Саппоро хотод томилолтоор явуулах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “З”, 29.2, Төрийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, мэргэжилтэн Ж.Эрдэнэчимэг, Д.Шүрэнцэцэг, О.Амарбаяр, Г.Түвшинжаргал, Х.Жавхлан нарыг 2014 оны             09 дүгээр сарын 03-наас 10-ны өдрүүдэд Япон Улсын Хоккайдо мужийн Саппоро хотод мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар томилон явуулсугай.
 
2. Төлөөлөгчдийн холбогдох томилолтын зардлыг хавсралтаар баталж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх богино, дунд хугацааны болон дипломын дараах сургалтанд хамруулах журмын дагуу Нарийн мэргэжлээр гадаадын өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчин бэлтгэх зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Баярбаатарт үүрэг болгосугай.


 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                               Н.БАТАА