Зураг төслийн ажлын эрх шилжүүлэх тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                             дугаар А/673                                                  Улаанбаатар хот
 
 
Зураг төслийн ажлын
эрх шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Нийслэлийн 2013 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 4/46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв боловсруулах ажлын тендерийн хэмнэлтээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын болон гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төслийн нэмэлт хөрөнгө 84,3 /наян дөрвөн сая гурван зуун мянга/ сая төгрөгийг зарцуулсугай. 
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т даалгасугай.
 
3.  Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
         
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА