Эрх шилжүүлэх тухай

2014-08-05 00:00:00
2014 оны 08 сарын 05 өдөр                                                               дугаар А/671                                          Улаанбаатар хот
 
 
Эрх шилжүүлэх тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Баянгол дүүргийн   20 дугаар хороо ТЭЦ IV-н гудамжны, мөн ТЭЦ II-н гудамжны айл өрхүүдийн цахилгаан хангамжинд холбох 60 /жаран/ сая төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Баянгол дүүргийн Засаг дарга /Д.Оросоо/-д даалгасугай. 
 
2. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
       
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА