Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай

2014-08-04 00:00:00
2014 оны 08 дугаар сарын 04                                                                           А/665                                               Улаанбаатар хот
 
 
Төсөл хэрэгжүүлэгчээр
батламжлах тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан “Гэр хорооллын дахин  төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
 
  1. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны 
32 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчим  ХЕТ-2013-3 багцын  Г хэсэгчилсэн талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Монкон групп” ХХК шалгарсныг батламжилсугай.
 
  1. Гэр  хорооллын   дахин   төлөвлөлтийн   Төсөл    хэрэгжүүлэгчээр  шалгарсан
компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хооронд  гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг мөрдөж ажиллахыг Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т даалгасугай.
 
  1. Захирамжийн  хэрэгжилтэнд  хяналт  тавьж  ажиллахыг Нийслэлийн Засаг
даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
          
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                           Н.БАТАА