Газар эзэмших эрх олгох тухай

2014-08-01 00:00:00
2014 оны 08 сарын 01 өдөр                                                                              дугаар А/664                                                   Улаанбаатар хот
  
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,   33 дугаар зүйлийн 33.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 13/52 “Төлөвлөгөө батлах тухай” дугаар тогтоол, 2014 оны 5/14 дүгээр “Журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн Гандантэгчилэн хийд орчмын гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу айл өрхийг шугам сүлжээнд холбох ажлын хүрээнд хавсралтаар 19 /арван ес/ байршилд инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн зориулалтаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт газар эзэмших эрх олгосугай.
 
2. Нийслэлийн Өмчийн харилцааны газартай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах инженерийн шугам сүлжээний барилга, байгууламжийн барилга угсралтын ажилд  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар  /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч /С.Очирбат/-д даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                Н.БАТАА          
 
 
 
 
 
 
 
 
 
 

Нийслэлийн Засаг даргын 2014 оны
08 дугаар сарын 01-ний өдрийн
А/664 дүгээр  захирамжийн хавсралт
 
 
 
 
 
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ НЬ ШИНЭЭР БАТАЛГААЖСАН
ИНЖЕНЕРИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУДЫН ЖАГСААЛТ
 
 
д/д Газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын
Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ м2 Хугацаа /жил/ Эдэлбэрийн хэлбэр
Баянгол дүүрэг
1 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгаан хуваарилах байгууламж 117 15 Эзэмшүүлэх
2 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16  Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
3 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
4 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
5 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
6 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
7 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
8 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
9 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 70 15 Эзэмшүүлэх
10 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
11 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
12 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
13 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
14 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
15 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Цахилгааны дэд өртөө 10 15 Эзэмшүүлэх
16 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Дулаан дамжуулах төв 80 15 Эзэмшүүлэх
17 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Дулаан дамжуулах төв 80 15 Эзэмшүүлэх
18 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Дулаан дамжуулах төв 80 15 Эзэмшүүлэх
19 Нийслэлийн Өмчийн харилцааны газар 16 Дулаан дамжуулах төв 80 15 Эзэмшүүлэх