Газар эзэмших эрх олгох тухай

2014-08-01 00:00:00
2014 оны 08 сарын 01 өдөр                                                                      дугаар А/663                                                 Улаанбаатар хот
 
 
Газар эзэмших эрх олгох тухай
 
 
Монгол Улын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29  дүгээр  зүйлийн 29.2,  Газрын тухай хуулийн  21 дүгээр зүйлийн  21.2.3,  21.2.4, 33  дугаар  зүлийн  33.1.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр “ Журам батлах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн нутаг дэвсгэрийн орон сууцны хорооллын дундах тоосгон болон төмөр гараж, контейнерыг цэгцлэж, иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1а дугаар байрны зүүн талд одоо байгаа гаражуудыг буулган 2537м2 газарт давхар гараж бүхий ногоон байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.
 
2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, дээрх газарт баригдах барилга, байгууламжийн орчны ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг хянан батлахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга   /Д.Бадарсан/-д тус тус даалгасугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгосугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН
ОРЛОГЧ                                                                Н.БАТАА