Хөрөнгө гаргах тухай

2014-08-31 00:00:00
 2014 оны 07 сарын 31 өдөр                                                       дугаар А/659                                                                               Улаанбаатар хот
 
 
 
Хөрөнгө гаргах тухай
 
 
               Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “в”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4,  Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.12, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны “Заавар батлах тухай” А/67 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны “Журам батлах тухай” 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1. Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр  Дааган толгойд гарсан гахайн мялзан өвчлөлтийн голомтонд хорио цээрийн дэглэм сахиулах,  ойр орчимд ариутгал халдваргүйжүүлэлт хийн, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга /М.Чинболд/ нарт тус тус үүрэг болгосугай.
 
            2. Хорио цээрийн дэглэм сахиулах,  ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажиллагаанд нэмж шаардагдах   27.797.700 /хорин долоон сая долоон зуун ерэн долоон мянга долоон зуун/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг  даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
             3.  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

      
           
 
                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                         САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                         АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                         ОРЛОГЧ                                                        Н.БАТАА