“Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”ыг хэрэгжүүлэх тухай

2014-08-31 00:00:00
 2014 оны 07 сарын 31 өдөр                                                        дугаар А/658                                                                             Улаанбаатар хот
 
“Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох
аргачлал”ыг хэрэгжүүлэх  тухай
 
 
             Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1”б”, 29.2, ТөсвЙийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1,Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Эрүүл хот, дүүрэг,сум, баг, ажлын байр,сургууль бий болгох үндэсний хөтөлбөр” батлах тухай 359 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны  “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр” батлах тухай  5/18 дугаар тогтоол, 2013 оны “Нийслэлийн 2014 оны төсөв батлах тухай” 13/51 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
         1. Нийслэлийн Эдийн засаг нийгмийн жил бүрийн зорилтыг Эрүүл аюулгүй байдлын индексийн хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй  уялдуулан төлөвлөж иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, Нийслэл, дүүргийн Эрүүл аюулгүй байдлын индексийн 2012 оны суурь  үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн тодорхой ажил зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарт үүрэг болгосугай.
 
             2. Эрүүл аюулгүй байдлын индексийн аргачлалын дагуу дүүрэг, хорооны 2013 оны түвшин тогтоох, сургалт зохион байгуулах, “Эрүүл аюулгүй байдлын индексийн аргачлал” –ыг хэвлүүлэхэд шаардагдах 258.746.000 /хоёр зуун  таван найман сая долоон зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг 2014 оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас холбогдох журам гүйцэтгэлийн дагуу санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
            3. Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалыг боловсронгуй болгох, хорооны ажилтнуудыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, гарын авлага, ном товхимол хэвлүүлэх, мэдээллийн нэгдсэн сантай болох,ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй дотоодын болон гадаад орны туршлага судлах ажлыг зохион байгуулахыг Тамгын газар /Ё. Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
           4. Жил бүр нийслэл, дүүрэг, хороодын Эрүүл аюулгүй байдлын индексийн түвшинг шинэчлэн тогтоож, бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны гол шалгуур үзүүлэлт болгон дүгнэж урамшуулах  ажлыг зохион байгуулахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
             5.Эрүүл аюулгүй байдлын индексийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулах талаар зөвлөх багтай гэрээ байгуулан хамтран ажиллахыг Тамгын газар / Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.                        
     
                      
     
 
                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                                     САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                                     АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                                     ОРЛОГЧ                                                        Н.БАТАА