Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2014-07-28 00:00:00
2014 оны 7 дугаар сар 28                                                                               А/651                                                                  Улаанбаатар хот
 
Хөрөнгө оруулалтын ажлыг
зохион байгуулах тухай
 
 
                Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны “Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” 18/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
            1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс боловсруулах бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төслийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
           2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасугай. 
 
             3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
              4.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
 
 
                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                                            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                                            АСУУДАЛ ХАРИУЦСАН
                                            ОРЛОГЧ                                                                    Н.БАТАА
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
............сарын ..........-ны өдрийн
............................ захирамжийн
хавсралт
 
 
 
 
БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГУУДЫН
 ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ, ТОХИЖИЛТЫН  АЖЛЫН
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
 
                                                                                                                                                                                     /сая төг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа Төсөвт өртөг
1 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /БГД, 7 дугаар хороо, 96 дугаар цэцэрлэгийн эзэмшил газарт/ 2014 25.0
2 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /БЗД, 22 дугаар хороо/
2014 25.0
3 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /БЗД, 27 дугаар хороо/ 2014 25.0
4 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /СХД, 11 дүгээр хороо/ 2014 25.0
5 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /СХД, 24 дүгээр хороо/ 2014 25.0
6 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /СБД, 11 дүгээр хороо/ 2014 25.0
7 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ХУД, 14 дүгээр хороо/ 2014 25.0
8 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ХУД, 10 дугаар хороо/ 2014 25.0
9 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ХУД, 15 дугаар хороо/ 2014 25.0
10 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ЧД, 12 дугаар хороо/ 2014 25.0
11 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ЧД, 16 дугаар  хороо/ 2014 25.0
12 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /ЧД, 17 дугаар хороо/ 2014 25.0
13 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /БЗД,  23 дугаар  хороо/ 2014 25.0
14 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /БЗД, 19 дүгээр хороо/ 2014 25.0
15 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлын зураг төсөл /СХД, 170 дугаар  цэцэрлэгийн хашаанд/ 2014 25.0
  ДҮН   375.0