Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                            А/648                                                                        Улаанбаатар хот
 
 
 
Хог хаягдлын зориулалтын уут тараах
ажлыг зохион байгуулах тухай
 
 
           Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  
 
               1. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах зохион байгуулалтын схемийг хавсралтаар баталсугай.
 
           2. Батлагдсан  схемийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уутыг тараах ажлыг зохион байгуулахыг Ус сувгийн удирдах газар /С.Үнэн/-т тус тус даалгасугай.  
 
            3. Байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т, дүүргийн Засаг дарга нарт,  зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
         4. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер /Б.Бадрал/-т  үүрэг болгосугай.
 
 
 
 
                                                НИЙСЛЭЛИЙН  ЗАСАГ  ДАРГА
                                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                ХОТЫН  ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ