Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай

2014-07-25 00:00:00
2014 оны 7 дугаар сар 25                                                                                     А/647                                                                     Улаанбаатар хот
 
 
Дуудлага худалдаагаар газар
эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох
газрын байршлыг тогтоох тухай
 
 
                 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны     99 дүгээр “Төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
             1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурьдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэсүгэй. Үүнд:
           1.1. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-А” барилга 15-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
           1.2. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 1-Б” барилга 14-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.3 га,
           1.3. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-А” барилга 13-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,
           1.4. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 2-Б” барилга 12-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.6 га,  
            1.5. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 3” барилга 11-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,
             1.6. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 4” барилга 10-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.2 га,
             1.7. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 8” барилга 9-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.2 га,
             1.8. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 8-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
             1.9. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 7-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.1 га,
             1.10. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 6-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
            1.11. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 5-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 0.8 га,
             1.12. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Авто худалдааны цогцолбор байгуулах газрын “Бүс 6” барилга 4-д худалдаа үйлчилгээ, оффисын зориулалтаар 1.0 га,
 
           2. Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2014 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК /Р.Хайдав/-д, Ус сувгийн удирдах газар  /С.Үнэн/-т, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ  /Д.Энхсайхан/-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /С.Төмөрхүү/-д, “Мэдээлэл холбоо сүлжээ”  ТӨХК /П.Маргад-Эрдэнэ/-д тус тус даалгасугай.
 
              3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  Авто худалдааны цогцолборын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т үүрэг болгосугай. 
 
 
 
 
                                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ